Archives for Мэдээ, мэдээлэл

Төслийн Концессын гэрээ хүчин төгөлдөр боллоо.

Манай компани нь Монгол Улсын Засгийн Газрын 330 дугаар тогтоолын дагуу “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаан дэл уул” хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл”-ийн Концессын гэрээг Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан билээ. Энэхүү Концессын гэрээний 1.26-д заасан Концессын гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүдийг манай компани биелүүлснээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Төслийн Концессын гэрээ хүчин төгөлдөр болсныг Үндэсний хөгжлийн газраас албан тоотоор мэдэгдээд байна.

Read more

Дархан, Налайх чиглэлийн авто замын барилгын ажил ирэх сараас эхэлнэ

Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх барилгын ажил болон техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг цаг алдалгүй шийдвэрлэхийг сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.

Read more

Монгол улсын засгийн газар болон Ундрах говь ХХК-ийн хооронд концессын гэрээ байгуулав

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Тавантолгой-Барууннаран” чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” хилийн боомт хүртэлх 270 км хүнд даацын авто зам төсөл-ийг зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх концессын гэрээ байгууллаа.

Read more