Posts by user.s

Төслийн Концессын гэрээ хүчин төгөлдөр боллоо.

Манай компани нь Монгол Улсын Засгийн Газрын 330 дугаар тогтоолын дагуу “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаан дэл уул” хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл”-ийн Концессын гэрээг Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан билээ. Энэхүү Концессын гэрээний 1.26-д заасан Концессын гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүдийг манай компани биелүүлснээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Төслийн Концессын гэрээ хүчин төгөлдөр болсныг Үндэсний хөгжлийн газраас албан тоотоор мэдэгдээд байна.

Read more

Төсөл хэрэгжих орон нутгийн засаг захиргааны удирдлага болон ард иргэдтэй авто замын төслийн талаар уулзалт зохион байгууллаа.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оны 12 дугаар сарын 12–ны өдөр Хүнд даацын авто зам барих Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг батлан ирүүлсэн байдаг.

Read more

“Ундрах говь” ХХК нь Төслийн бүс нутагт байрлах уурхайн Компаниудтай төслийн замаар уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх САНАМЖ БИЧИГ байгууллаа.

“Ундрах говь” ХХК нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” хилийн боомт хүртэлх 270 км авто замын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх ба уг ажил явагдаж байх хооронд болон зам ашиглалтанд орсны дараа түүний дээр зорчихтой холбогдон үүсэх харилцааг зохицуулах, цаашид урт хугацаанд харилцан ашигтайгаар хамтран ажиллах зөвшилцөлд хүрснийг бататган доорх компаниудтай харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Read more