Өмнөговь аймгийн Ханхонгор сумын “Тавантолгой-Барууннаран” чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” хилийн боомт хүртэлх авто замын техник эдийн засгийн үндэслэлийг Авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн 2019 оны II дугаар хурлаар хэлэлцүүллээ.

Уг хэлэлцүүлэгийг хурлын зөвлөлийн дарга Б.Минжбадам удирдаж, захиалагч компани “Ундрах говь” ХХК, гүйцэтгэгч компани “Эн Би Си Си”ХХК оролцож, Техник эдийн засгийн үндэслэл судалгааны ажлын танилцуулгын илтгэлийг “Эн Би Си Си”ХХК-ийн ерөнхий инженер С.Ганхуяг, ахлах инженер Ж.Алтан-Оргил нар танилцууллаа. Танилцуулгат Трассын хувилбарууд болон хучилтын хийц, эдийн засгийн тооцоолол, геологи геодизийн судалгаа болон бусад судалгааны үзүүлэлтүүдийг илтгэсэн.

Төслийн замын трассыг нийт 4-н хувилбараар хийсэн ба хувилбаруудыг харьцуулан трассын 1-р хувилбарыг сонгон авч Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан. Энэхүү сонгож авсан хувилбарыг Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн. Гишүүдээс гарсан санал зөвлөмжийг судлан үзэж, энэхүү техник эдийн засгийн үндэслэлийн тайланд тусгахыг захиалагчид зөвлөмж болгов.