Манай компани нь Монгол Улсын Засгийн Газрын 330 дугаар тогтоолын дагуу “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаан дэл уул” хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл”-ийн Концессын гэрээг Монгол Улсын Засгийн Газартай байгуулсан билээ. Энэхүү Концессын гэрээний 1.26-д заасан Концессын гэрээ хүчин төгөлдөр болох урьдчилсан нөхцөлүүдийг манай компани биелүүлснээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Төслийн Концессын гэрээ хүчин төгөлдөр болсныг Үндэсний хөгжлийн газраас албан тоотоор мэдэгдээд байна.