“Ундрах говь” ХХК нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаандэл уул” хилийн боомт хүртэлх 270 км авто замын барилга угсралтын ажил хийж гүйцэтгэх ба уг ажил явагдаж байх хооронд болон зам ашиглалтанд орсны дараа түүний дээр зорчихтой холбогдон үүсэх харилцааг зохицуулах, цаашид урт хугацаанд харилцан ашигтайгаар хамтран ажиллах зөвшилцөлд хүрснийг бататган доорх компаниудтай харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГ байгууллаа.