Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2018 оны 12 дугаар сарын 12–ны өдөр Хүнд даацын авто зам барих Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын даалгаврыг батлан ирүүлсэн байдаг.

Уг ажлын даалгаврын онцгой нөхцөлийн 2-т “Төлөвлөж буй авто замын талаар орон нутгийн засаг захиргаа, орон нутаг хариуцсан байгууллагаас санал судалгаа авсан байх” гэж заасны дагуу бид 2019 оны 1, 2 дугаар сард Өмнөговь аймгийн төсөл хариуцсан удирдлагуудтай уулзсан.

Мөн 2019 оны 3 дугаар сард аймгийн засаг дарга Н.Наранбаатар,  Хүрмэн сумын засаг дарга Б.Ганболд, Иргэдийн хурлын дарга, Жанжин багийн нийтийн хурал, Тулга багт, Хүрмэн багийн нийтийн хурал, Номгон сумын тамгын газрын дарга, Ханхонгор сумын Засаг дарга А.Баяр-Эрдэнэ болон бусад удирдлагуудтай уулзаж орон нутгийн малчид иргэдэд хүнд даацын авто замын чиглэл, авто зам замын байгууламжийн ерөнхий төлөвлөлт, хийц, инженерийн байгууламж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үнэлгээ, эдийн засгийн тооцоо судалгаа зэргийг танилцуулан санал солилцон зөвшилцсөн ба өнөөдрийн байдлаар Ханхонгор, Хүрмэн сумын Хүрмэн баг уг төслийг дэмжээд байна. __________________________________