“Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс “Цагаан дэл уул” хилийн боомт хүртэлх 270 км авто зам төсөл” нь Өмнөговь аймгийн Ханхонгор, Номгон, Хүрмэн сумдуудыг нутаг дэвсгэрээр дайран өнгөрнө.
Тус төслийн замаар бүс нутгаас уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй хүнд даацын ачааны авто машин зорчих тул тус замын ангиллыг “2В зэрэглэлийн тусгай хуримтлуулагч зам” байхаар сонгон авсан.
Замын трассын эхлэл цэг: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөл
Замын трассын төгсгөл цэг: Өмнөговь аймгийн Хүрмэн сум “Цагаан дэл уул” хилийн боомт
Замын трассын урт: 270 км